Дуучин Akon өөрийн нэртэй хот байгуулахаар болжээ

 

Баруун Африкийн Сенегал улсаас гаралтай Америкийн дуучин, реппер Akon өөрийн нэртэй хот байгуулах албан ёсны зөвшөөрлийг эцэслэн шийдвэрлэжээ. Тэрээр энэ тухайгаа Твиттер хуудсандаа нийтэлж, ирээдүйд зочлон ирэхийг урьсан байна.

Урлагаас гадна бизнесийн салбарт чамгүй амжилт гаргаж яваа ажил олгогч Akon ирээдүйг эрэлхийлэгчдэд зориулсан Крипто хот байгуулахаар төлөвлөсөн гэдгээ хамгийн анх 2018 онд зарлаж байсан юм. Түүний байгуулах . Мөн хотод Э-койн нэртэй дуучны гаргасан дижитал мөнгөөр худалдаа наймаа эрхэлж ашиглана.

 

akon city 271119 03

 

Албан ёсны цахим хуудсанд бичсэнээр Akon хот Сенегалын шинэ нисэх буудлаас ердөө таван минут машинаар яваад хүрэх газарт байрлана гэжээ. Дуучин залуу долоон настайдаа Америкийн Нью Жерси муж руу нүүхээсээ өмнө Сенегал улсад амьдардаг байжээ. Locked up, Lonely, Oh Africa дуунуудаараа дэлхийд танигдсан тэрээр Грэммид нэр дэвшиж байсан ба одоогоор Akon Lighting Africa төслийн хүрээнд Африкийн улс орнуудыг нарны эрчим хүчээр хангахаар ажиллаж байна.

 

Akon City CNNPH

 

.

 

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.