Бяцхан скаутын бизнес санаа

Канад улс өнгөрсөн долоо хоногт марихуан буюу каннабис олсны ургамлыг хуулийн дагуу зарж борлуулахыг зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь орон болсон. Үүнтэй зэрэгцэн есөн настай Элина скаут охин бяцхан бизнесээ амжилттай хийжээ.

Охин Эдмонтонд байна. Урт дараалалд 4 цаг гаруй зогсож байгаа иргэд охины жигнэмгийг тэр даруй худалдан авчээ.

аж.

Охины аав “Элина ямар сайн наймаа хийснээ өөрөө ч бүрэн ойлгоогүй байх. Тэр зүгээр л жигнэмгээ зарах ёстой болохоор л зарсан гэж бодсон. Гэхдээ хүн бүр түүнтэй уулзахыг хүсч, баяр хүргэж байсан” гэжээ.

Бяцхан охин уг бизнесийн санааг олж харсан цор ганц хүн биш. Канадын Засгийн газар  марихуаныг хуульчлахаар хэлэлцэх хооронд хэд хэдэн амттаны үйлдвэрүүд, сүлжээ зоогийн газрууд зуны турш бэлтгэлээ базаажээ.

101

Тухайлбал “Херши Канад”, “Фүдора” хоол хүргэлтийн компаниуд урт дараалалд олон цаг зогсож байгаа үйлчлүүлэгчдэд зориулсан зуушнуудаа борлуулж эхэлсэн байна.

Эх сурвалж: www.qz.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.