БНСУ-аас сайн дураараа нутаг буцсан иргэдэд дахин виз олгоно

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас тус улсын Хууль зүйн яамнаас зарлаад буй өршөөлийн аяны талаарх мэдээллийг ард иргэддээ түгээж байна. Тодруулбал,  БНСУ-ын Хууль зүйн яамнаас Аяны хүрээнд сайн дураараа нутаг буцаж байгаа гадаадын иргэдэд дараах хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлэхээр болжээ.

Сайн дураараа нутаг буцаж буй иргэдийг торгуулиас чөлөөлж, “сайн дураар нутаг буцсан” гэх тодорхойлолтыг олгон, .
2019.12.11-2020.03.31 хооронд нутаг буцвал 3 сарын дараа
2020.04.01-2020.04.30 хооронд нутаг буцвал 4 сарын дараа
2020.05.01-2020.05.31 хооронд нутаг буцвал 5 сарын дараа
2020.06.01-2020.06.30 хооронд нутаг буцвал 6 сарын дараа
Өршөөлийн аяны хүрээнд нутаг буцан, виз авч дахин БНСУ-д ирээд оршин суугаа хаягаа албан ёсоор бүртгүүлж, оршин суух хугацаандаа эрх зүйн зөрчил гаргаагүй тохиолдолд дараагийн удаа ирэхэд нь нэг жилийн хугацаатай /С-3, 90 хоногийн, олон удаагийн виз/ олон удаагийн виз олгох ажээ.

Энэ хугацаанд нутаг буцсан иргэд солонгос хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэн тохиолдолд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах виз “Е-9” бүртгүүлэх эрх олгохоос гадна суралцах /D-2/, дадлагажигч /D-4/, хөрөнгө оруулагч /D-8/ виз мэдүүлэх эрх үүснэ.

Эх сурвалж: БНСУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам

82214941 1335458123326485 3527350945354612736 o1

82765094 1335458013326496 2177613371862417408 o

82087810 1335458096659821 8972546135746936832 o

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.