Австралийн түймрийн утаа бөмбөрцгийг бөгжлөх гэж байна

 

АНУ-ын сансар судлалын станц НАСА-ын хиймэл дагуулын мэдээгээр Австралид асч буй ойн түймрийн утаа удахгүй манай гарагийг бүтэн тойрч бөгжилнө хэмээн мэдэгджээ. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхэлж тивийн зүүн эрэгт ассан түймрийн утаа Номхон далай руу түлхэгдсэн байна.

НАСА-ын мэдээлж буйгаар энэ оны эхний өдөр буюу ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө утаа Өмнөд Америк тивийг гаталж тэнгэрт манан татуулжээ. Харин .  

 

 110499000 aus 1 5

 

Сансар судлалын станцаас энэ байдлаараа түймрийн утаа бөмбөрцгийг багадаа нэг удаа бөгжилж тойрно гэж үзжээ. Австралийн түймэрт 28 хүн амиа алдаж, 2,000 айлын эд хөрөнгө шатаад байна.

Түймрийн утаа нь тэр бүр харагддаггүй их хэмжээтэй байгаа ба галаас үүдэлтэй аянга цахилгааныг үүсгэж байна гэж үзлээ. . Мөн дэлхийн агаар мандал, цаг уурт хэрхэн нөлөөлж байгааг үргэлжлүүлэн судална гэжээ.

 

p07zcm25

 

Хамгийн наад зах нь утаанаас болж тэнгэрийн өнгө үүлэрхэг, манантай болж өөрчлөгдөнө. Агаарын чанар муудна. Цаст уулууд өнгөө алдах зэргээр Шинэ Зеланд, Өмнөд Америкт нөлөөлсөн билээ.

 

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.