Хатан хаан Элизабет Харрид хугацаа өглөө

 

Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабет Сассексын гүн Харри болон Меган Мэркл нар гэр бүлээсээ тусдаа амьдрах болсон шийдвэрийн дараа гэр бүлийн хүрээнд яаралтай хурал хийж, нүүр тулан уулзаж ярилцсан юм. Өчигдөр болсон уулзалтаар хатан хаан .

Элизабэт Харригийн гэр бүлд хандан “тэдний шинэ тэмүүлэл, хүсэл эрмэлзлийг ойлгож дэмжиж байна гэхдээ хатан хааны гэр бүлийн гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлагаа бүрэн хүлээх ёстой” гэдгийг хэлсэн байна. Түүний хэлснээр эцсийн шийдэлд хүрээгүй ба ирэх өдрүүдэд бүрэн тодорхой болох аж.

Сандринхэмд болсон уулзалтад хатан хаанаас гадна Уэльсийн ханхүү Чарльз, Кэмбрижийн гүн Уильям нар оролцож, сэтгэл гаргасан гэж хатан ярьжээ. Уулзалтаар Харри, Меган нар дахин олон нийтийн сангийн мөнгөнөөс хувийн хэрэгцээндээ зарцуулах хүсэлгүй байгаа нь тодорхой болсон ба залуу хүмүүсийн бие даан амьдрах хүсэл эрмэлзлийг бүрэн дүүрэн ойлгож, хүндэтгэж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

 

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.