Галт уул оргилж, аянга цахисан ч хуримаа хийжээ

 

Филиппин улсад нийслэл Манила хотын ойролцоо Таал галт уул оргилж, олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлэхээр болсон ч нэгэн хос зугталгүй төлөвлөсөн ёсоор хуримаа хийж, гэрлэх ёслол үйлдсэн байна. Чино Вафлор, Кат Баутиста Паломар нар ням гарагт хуримаа хийхээр захиалга өгсөн байжээ. Тэдний захиалга өгсөн газар .

 

 110485989 weddingcouple

 

Филиппиний эрх баригчид ням гарагийн үдээс өмнө галт уулын эргэн тойрон 14 км-т  амьдарч буй 450,000 иргэнийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Хосын хуримын талбай галтай уулаас ердөө 10 км-т байсан ч тэд аюулгүй тайван байдлыг мэдэрч байсан тул хуримаа хийсэн гэж ярьжээ. Зөвхөн ёслол үйлдээд зогссонгүй хуримын дараах үдэшлэг ч мөн төлөвлөсний дагуу зохион байгуулагджээ. Зочид үнс нурам хаа сайгүй унаж, галт уул халуун уураа савсуулсаар байсан хэдий ч наргиж амжсан байна.

 

 110485987 volcanolighting

 

Эх сурвалж: The BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.