Энэтхэг улс Орос, Монголоос коксжих нүүрс авна

Коксжих нүүрсний хувьд цөөн хэдэн орноос хамааралтай байдлаа бууруулахын тулд Монгол болон ОХУ-тай импортын хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаараа Энэтхэгийн Газрын тосны сайд Дхармендра Прадхан мэдэгджээ. Тус улс Эх сурвалжийн мэдээлснээр, Энэтхэг Оросын “Восточный” боомтоор дамжуулан нүүрс импортлох хувилбарыг судалж байгаа гэнэ. Түүнчлэн Оросын эрх баригчидтай хэлэлцээр эхлүүлсэн бөгөөд коксжих нүүрсний тал дээр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулжээ. “Bloomberg Intelligence”-ийн тооцоогоор Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2022 он гэхэд 20 сая тонноор нэмэгдэж, 80 сая тонн болох төлөвтэй байгаа аж.

 v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.