Өлөнгийн өнгөр чанах тогоонд унаж, хордсон гурван хүний биеийн байдал хүнд байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “Мөнхбаясах кэйсинг” ХХК-ийн “Өлөн боловсруулах үйлдвэр”-т энэ сарын 13-ны өдөр таван иргэн үйлдвэрийн осолд өртжээ.

Өлөн боловсруулах үйлдвэрийн.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн албан хааагч нарыг очиход иргэн Б, Ш, Л нарыг тогооноос тус үйлдвэрийн ажилчид гаргасан байжээ. Иргэн Б, Ш, Л нарын биеийн байдал хүнд, хордож ухаан алдсан байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, ХЯТҮТ-ийн их эмч  С.Эрдэнэцэцэгт хүлээлгэн өгсөн. 

. Түүнчлэн тус үйлдвэрийн ажилтан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны харьяат З /27 настай, эрэгтэй/, Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат М /36 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал дунд зэрэг /өөрсдөө эмнэлэгт ирсэн/ тухай энэ сарын 14-ны 05:40 цагт ХЯТҮТ-ийн их эмч Н.Чингүүлээс тодруулжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.