17 аймагт сурагчдын амралтыг сунгалаа

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 12.7 хувийг эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан хувь, сүүлийн гурван жилийн дунджаас дөрөв орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Үүнтэй холбогдуулан Харин орон нутгийн сурагчдын амралтыг аймгийн Засаг дарга нар бүрэн эрхийнхээ хүрээнд зохицуулахаар болсон. Хуваарийн дагуу бол сурагчид өчигдөр хичээлдээ орох байлаа. Гэвч томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбогдуулан 14 аймаг сурагчдын амралтыг бүрэн, гурван аймаг хэсэгчлэн сунгажээ. Хэсэгчлэн сунгасан нь Сүхбаатар, Дорноговь, Дорнод аймаг юм. Тодруулбал, Харин Завхан, Булган, Архангай, Говь-Алтай аймаг сурагчдын амралт сунгаагүй байна. Мөн нийслэл болон хоёр аймагт цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн явж байгаа бол 19 аймаг цэцэрлэгүүдээ долоо хоногийн хугацаатай хаажээ.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.