Дулааны худгаас цогцос олдов

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын хашаанд дулааны шугам сүлжээний худгаас энэ сарын 12-ны өдрийн 20:30 цагт цогцос олджээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 7.5 км замыг туулан 20:55 цагт очиж, нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцсыг гаргаж, нийслэлийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мөрдөгчид шилжүүлэн өгчээ. 

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Түмэн наст” хорооллын байранд цахилгаан шат гацаж, дотор нь 5 хүн байгаа тухай дуудлагыг 01.13-ны өдрийн 01:30 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 01:52 цагт очиж,

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.