Монгол Анна Каренина

Лев Толстойн “Анна Каренина” роман хэвлэгдэн гарснаасаа хойш өдгөө ч үнэ цэнээ алдалгүй уншигчдын хайртай бүтээл хэвээр байгаа. Бичигдсэн тухайн цаг үеийнхээ эмэгтэйчүүдийн оршихуй, хувь заяаны талаар өгүүлдэг уг роман эмэгтэй хүний дотоод ертөнц, гэнэтийн зүйлд хандах хандлага хийгээд мөн чанарын талаар өгүүлдэг. Уг романыг амьд урлаг буюу тайзны жүжиг болон тавихаар болоод байгаа. .

юм. Тиймээс энэ талаар УДЭТ-ын Хэвлэл мэдээллийн мэргэжилтэнээс тодруулбал, “Анна Каренина жүжигт гурван Аннагийн дүр бий. Хүүхэд, залуу, хөгшин Анна гэсэн үг. Тиймээс залуу болон хөгшин Аннагийн дүрийг Н.Баярмаа, Н.Сувд нар бүтээж байгаа. Харин хүүхэд насны Аннаг Хүүхдийн ордны авьяаслаг сурагч бүтээнэ. Одоогоор дүрийн эзнийг сонгоогүй байна” гэв.

Харин Аннагийн нөхрийн дүр болох Алексей Каренинд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр тоглох бол Облонскийд Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тоглох гэнэ. Туслах дүрүүдэд Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар гэх мэт 20 гаруй уран бүтээлч бүтээх аж.

Х.Доржпалам

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.