Экологийн цагдаагийн албаны даргаар Ц.Ням-Очирыг томиллоо

Өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар байгаль орчин тэр дундаа уул, уурхайн олборлолттой холбоотой экологийн аюулгүй байдлыг хангах ерөнхий чиг үүрэгтэй Экологийн цагдаагийн албыг байгуулахаар шийдвэрлэсэн. Мөн энэ үеэр .

Тэгвэл өнгөрсөн баасан гарагт тус албаны даргаар цагдаагийн хурандаа Ц.Ням-Очирыг томиллоо. Тэрбээр Цагдаагийн дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бөгөөд 2001 онд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан аж. Ажлын гараагаа Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр эхэлж, ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх II хэлтсийн дарга, ЦЕГ-ын дэд дарга бөгөөд дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, Эрүүгийн цагдаагийн албаны дэд дарга зэрэг албан тушаал хашиж байжээ.

v5iZt7nni0xlRZi864PCFtrwTZpb6kLGVtrvicCY

Г.Ган-Эрдэнэ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.