СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мадам Тюссо музей Харри, Меган нарын баримлыг гаргажээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Их Британийн ханхүү Харри эхнэр гэр бүлийн хамт хатан хаан хоёрдугаар Элизабетийн гэр бүлээс тусдаа амьдарч, хааны удмынхны үүрэг хариуцлагаас зайлсхийж буйгаа олон нийтэд зарласны дараа Лондоны алдарт Мадам Тюссо лааны тосон музей тэдний баримлыг гаргасан байна.

Сассексын гүн болон гүнгийн авхай Меган нарын лааны тосон баримал Их Британийн хааны удмын гэр бүлийнхэнтэй цуг байсан бол музейн хамт олон тэдний баримлыг энэ хэсгээс гаргаж холдуулжээ. Тус музейн ерөнхий зохион байгуулагч Стийв Дэвисийн хэлснээр хамгийн олон хүн үздэг байсан баримлуудыг Харригийн гэнэтийн шийдвэрийн дараа дахин энд байрлуулах боломжгүй болсон тул гаргасан хэмээн ярьжээ. 

 

 

Хатан Элизабет, түүний нөхөр Филипийн хажууд Харри, Меган нарын баримлуудыг урьд өмнө байрлуулсан байсан юм. Лондоноос гадна Нью-Йоркод байдаг Мадам Тюссо ч мөн адил шийдвэр гаргасан байна. Сассексын гэр бүлийн баримал тус бүр 195,000 ам.долларын өртгөөр бүтсэн ажээ. 

 

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.