СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тайваний удирдагч Цай Ин Вэн улиран сонгогдлоо

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Тайваньд болж өнгөрсөн бүх нийтийн сонгуулиар өнөөгийн удирдагч хатагтай Цай Ин Вэн 57 хувийн саналаар ялалт байгуулж хоёр дахь удаагаа эрх барихаар болж байна. Тэрээр 8,2 сая иргэний саналаар ялалт байгуулж чаджээ.

Цай Ин Вэн эх газрын БНХАУ-ын Засгийн газартай хэт ойр байх үзлийг дэмждэггүй билээ. Харин түүнтэй өрсөлдсөн Хан Куо Ю нь Бээжинтэй ойрын харилцаатай байхыг дэмждэг ба энэ нь эдийн засгийн өндөр ач холбогдолтой гэж үздэг байна.

Сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Цай тайваньчууд эрх чөлөө, ардчилал амьдралд нь ямар их хэрэгтэй байгааг дэлхий дахинд харуулж чадлаа хэмээн мэдэгджээ. Тайваний арал 1949 онд эх газраас тусгаарласан боловч Хятадын Засгийн газар шаардлагатай бол арлыг цэргийн хүчээр эргүүлэн нэгтгэнэ, бие даасан улс биш гэж үзсээр ирсэн билээ. 

Мөн Цай Ин Вэн ялалтын дараах мэдэгдэлдээ Бээжингийн эрх баригчид Тайваний ардчилал, эрх чөлөөт байх хүсэл эрмэлзлийг ойлгоно гэдэгт итгэж байна гэсэн юм. 

 

Эх сурвалж: www.bbc.com 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.