Төв аймгийн сурагчдын амралтыг долоо хоногоор сунгав

Төв аймгийн Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж /2020-01-10/ тус аймагт үйл ажиллагаа явуулж буй бүх цэцэрлэгийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 20-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. 

ЕБС-ийн сурагчдын амралтыг дахин долоо хоногоор сунгаж, энэ хугацаанд мэдээлэл сурталчилгааг өргөн хүрээнд хийх, сургууль цэцэрлэгүүдэд ариутгал халдваргүйтэл хийх, хүүхдүүд оролцсон олон нийтийн арга хэмжээг хориглох шийдвэр гаргалаа.

Мөн  0-5 насны хүүхэд нь ханиад хүрсэн эцэг эх эмчийн магадлагаатай бол дотоод журмаараа 5 хүртэл хоногийн чөлөө олгох шийдвэр гарчээ.

82809709 10216027814070038 2172879506153406464 o

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.