Залуучуудын өвлийн олимпийн наадам нээлтээ хийлээ

 

Өвлийн спортын залуучуудын III дахь удаагийн олимпийн наадам Швейцар улсын Лозанн хотноо нээлтээ хийлээ. 

para agenda 01

IOC буюу олон улсын олимпийн хорооноос 18 хүртэлх насны залуучуудын өвлийн олимпийн их наадмыг 2012 оноос хойш зохион байгуулж эхэлсэн ба III дахь удаагийн наадам өнөөдрөөс нэгдүгээр сарын есний өдрөөс 22-ны өдрийг хүртэл Швейцар улсад зохион байгуулагдана. 

16 спортын төрлөөр 70 орны 1880 тамирчин өрсөлдөх энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас зургаан тамирчин оролцож байна

  • Биатлоны төрөлд Э.Энхсайхан, Ч.Бямбасүрэн
  • Гүйлтийн цанын төрөлд О.Золбаяр, Б.Хонгор, Д.Урангоо, Б.Номин-Эрдэнэ нарын дөрвөн цаначин оролцоно. 

Манай тамирчдын танилцуулга
Манай тамирчдын танилцуулга

Манай биатлоны тамирчин Ч.Бямбасүрэн, Э.Энхсайхан нар маргааш буюу 2020 оны нэгдүгээр сарын 11 өдрийн 17:30 цагт /Улаанбаатарын цагаар/ ганцаарчилсан төрөлд өрсөлдөх хуваарьтай байна. 

Харин гүйлтийн цанын төрөлд өрсөлдөх манай дөрвөн тамирчин нэгдүгээр сарын 18-ны өдрөөс 5 км классик, ойрын зайн чөлөөт, Кросс-Каунтри чөлөөт төрлүүдээр өрсөлдөж эхлэнэ. 

81958181 2691379200981013 5832544598462824448 n

81625894 2691379114314355 8425719639878664192 n

81474587 2691378814314385 5976443947252187136 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.