“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

"Sweetymotion" хамтлагийн продюссер, "Никитон" хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, түүний эхнэр "Sweetymotion" хамтлагийн дуучин Ц.Сарнай нар БНСУ-ын Сөүл хотноо элэг солиулах мэс засалд орж, үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаа билээ.

2StlwbOh3Ck27iOzeMWh

Түүний элэг нь хатуурч, церроз болсон тул эмч нар элгээ зайлшгүй солиул гэж оношилсон ба эхнэр Ц.Сарнай нь донор болохыг зөвшөөрсөн юм.

Гэвч санхүүгийн байдлаас шалтгаалан эмчилгээ нь тасалдаж болзошгүй байгаа тул . Аяныг зохион байгуулагчид хуралдаж ирэх сарын 1-нд "Nicition& Friends", хоёрдугаар сарын 2-нд мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн "Аравт" тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Хандивын аянд ӨМӨЗО-ы уран бүтээлчид мөн нэгдсэн байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.