“Goblin”-ы хосууд дахин хамтарна

Жилийн өмнө дэлгэцэнд амилж, Солонгос даяар төдийгүй дэлхийд хит болж чадсан “Goblin” олон ангит уран сайхны кинонд алдарт жүжигчид Ли Донг Вүк, Ё Ин А нар хамтран тоглосон байдаг.

. Тэд “tvN” телевизийн шинэ уран бүтээлд гол дүрүүдэд тоглох юм байна.

Ирэх жил буюу 2019 оны нэгдүгээр сард гарах “Зүрхэнд чинь мэдрүүлье” драмд алдартай жүжигчний амьдрал болон өв залгамжлах асуудалтай холбогдсон хуульчийн тухай өгүүлнэ. Ли Донг Вүк хуульчийн дүрд тоглох ба Квон Жун Рок, Ё Ин А нар жүжигчний дүрд тоглох юм.

Yoo In Na Lee Dong Wook

“Нарийн бичгийн дарга Кимд юу тохиолдов”, “Идэцгээе” цувралууд дээр ажилласан Пак Жүн Ва шинэ драмын продюссераар ажиллаж байна.

Эх сурвалж: www.koreaboo.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.