СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2020-01-07

“Mongolia Mining 2020” үзэсгэлэнд 130 орчим компани оролцоно

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

Mongolia Mining 2020 олон улсын уул уурхайн үзэсгэлэн ирэх дөрөвдүгээр сарын 08-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотод 10 дахь жилдээ уул уурхайн салбарт өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдах гэж байна. , эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, холбогдох хуулиуд, Монгол улсад хэрэгжих уул уурхай дэд бүтцийн төслүүд сэдвээр семинарууд болон тоног төхөөрөмжийн үзүүлэх тоглолтууд зохион байгуулагдана.

Энэ жил тогтмол оролцогч түнш орнууд Хятад, Орос, Чех, Австрали, Казахстан, Швед, Япон, Герман, Франц болон Канадын компаниуд багтсан 200 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Энэхүү үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүүгийн байгууллагууд болон эдгээр салбарт оролцоо бүхий төрөл бүрийн 130 орчим бизнесийн байгууллага өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үзүүлж сурталчилах болно.

Үүнд:

  • Ашигт малтмалын олборлолт явуулж байгаа уул уурхайн компаниуд
  • Газрын тосны хайгуул олборлолтын компаниуд
  • Геологийн судалгаа шинжилгээ, хайгуулын компаниуд
  • Уул уурхай, газрын тосны машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
  • Өрөмдлөгийн үйлчилгээ, тоног төхөөрөмж нийлүүлэгчид
  • Тэсэлгээний бодис үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид
  • Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчид
  • Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл нийлүүлэгчид
  • Катерингийн болон ложистикийн үйлчилгээ үзүүлэгчид
  • Байгаль орчны нөхөн сэргээх үйлчилгээ
  • Консалтинг, ня-бо бүртгэл, хууль зүйн зөвлөгөө болон үнэлгээний байгууллагууд
  • Банк санхүү, даатгалын компаниуд
  • Салбарын боловсролын байгууллагууд, их сургуулиуд
  • Хайгуул, ашиглалтын лиценз эзэмшигчид
  • Ашигт малтмалын худалдааны компаниуд
  • Автоматжуулалт, мэдээлэл технологийн, програм хангамжийн, лаборатор шинжилгээний болон харилцаа холбооны үйлчилгээнүүдийг хамрууулах юм.
Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.