СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2018-10-22

Ангела Меркельтай эко хот яриад ерөнхийлөгч та Майдар юм уу

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Майдар бурхан залран ирэхэд зовлонгийн үүд хаалга хаагдаж, амар амгалангийн үүд нээгдэх тухай шашны номыг уншиж судалсангүй ч, анхаарч сонсох үе бас бий. Тэр дундаа, Төв аймгийн Сэргэлэн суманд эв нэгдэл, хайр энэрлийн Майдар бурханы хөшөөт цогцолборыг босгох ажил өнгөрсөн 2012 онд эхэлж, 2016 онд ашиглалтад орох тухай мэдээ олны хувьд гойд анхаарлын төвд байсан нь тодорхой. Цагийн зэвүүнийг Майдар бурханы ивээл ерөөлөөр дарж, намнах тухай үлгэр туйлс, ном номлол уншиж, түүндээ итгэж, найдаж ирсэн настан буурлуудын хувьд бүр ч илэрхий.

Яг л энэ сэтгэл, итгэлээрээ тэд . Мөн тэдний нэрийг Майдар бурханы хөшөөт цогцолборын эргэн тойронд сийлбэрлэн байршуулж, насны ерөөлийг өргөх ам, амлалтыг ч “Их майдар” сангаас тарааж байсан. Харин уг сангийн буюу Майдар бурханы хөшөөт цогцолборыг барих ажлыг санаачлан сэдсэн хүн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга.

Дээр нь, Сүхбаатарын талбайд 2013 оны өвөл уг хөшөөт цогцолбороос хэсэгчлэн байрлуулах замаар иргэдээс хандив цуглуулах үед санаачлагчийн тоонд “Женко” групп ч тэргүүнд нь бичигдэж байсан. Өөрөөр хэлбэл, санаачлагч иргэн, санаачлагч компанийн аль аль нь нэг халаастай байхын зэрэгцээ нөгөө л Төв аймгийн Эрдэнэ сумын Цонжинболдог гэдэг газарт байгуулсан Чингис хааны хөшөөт цогцолборын санхүүжилтийн тодорхой хувийг хандивын аргаар босгосон туршлагаа энэ удаад дахин ашиглах боломжтой гэж үзсэн нь биз.

Гэхдээ энэ бол энд хөндөх ёстой гол сэдэв биш. Учир нь, өнөөдөр олон нийт Сэргэлэн суманд “Женко” групп аялал жуулчлал, буддын шашны ач холбогдол бүхий Майдар цогцолбор байгуулах гээд байна уу. Эсвэл “Майдар эко хот” нэртэй бүхэл бүтэн хот сууринг “Женко” групп байгуулахаар зориглов уу гэдгийг ойлгохгүй болчихлоо. Ядахад иргэдээс цуглуулсан 10 орчим тэрбум төгрөгийнх нь өртөгтэй дүйцэхүйц Майдар бурханы хөшөөт цогцолборын бүтээн байгуулалт гэхээр нүдэнд харагдаж, сэтгэлд итгэл төрөх бүтэц, бүтээц тухайн газар нь алга. Ийм байхад хот, хөшөөт цогцолбор хоёрыг хольж, сольж ойлгох нь ч аргагүй биз.

Тэр дундаа саяхан . Үүнд бас л тайлбар дутуу. Олон иргэд “Засгийн газар Их майдар төслийг хэрэгжүүлэх нь тодорхой болоо” гэж ойлгосон байхад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “.

Яригдах ч учиргүй” гэдэг тайлбар хийсэн. Тэгэхээр зөвхөн хөшөөт цогцолборт шаардагдах газрын асуудлыг нь Засгийн газраас шийдвэрлэж, дараа дараагийн ээлжид кадастер давхцахгүй байх улсын хамгаалалтыг тогтоож өгсөн гэж ойлгоход гэмгүй мэт. Харин юм. Энд мөн уг эко хотын төслийг хариуцаж буй “Их майдар” ХХК-ийн төслийн удирдагч, ерөнхий менежер Л.Баяртуулын ярилцлагаас өлгөж нэгэн сонирхолтой хэсгийн тодотгон хүргэхэд “.

Ерөнхийлөгч гэдэг санал тавьсны дагуу бид нар авчирсан” гэдэг үг байгаа. Тэгэхээр “Их майдар” ХХК нь бизнесийн зорилготойн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга Барилга, хот байгуулалтын сайд байх хугацаандаа уг санаачилгаа баталгаажуулсан байх нь. Дараа нь, Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байсан, өдгөө Ерөнхийлөгчийн Тамгийн газрын дэд даргын алба хашиж буй Г.Байгалмаа гэхэд 2015 онд “Энэ төслийн санаачилга анх 2008 онд гарсан. Бурхан шашны бэлгэдэл болсон Майдар бурханыг бүтээж бий болгох, түүнийгээ дагууд хот байгуулъя гэсэн.

. Бид төлөвлөлтийг албажуулж, баталгаажуулснаараа энэ оноос эхлэн Майдар эко хотынхоо үндсэн суурийг тавьж, дөрвөн үе шаттай хэрэгжих бүтээн байгуулалтын эхний үе шат руу орно” хэмээж байсан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга ч энэ оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Сэргэлэн суманд ажиллахдаа “.

Мэдээж энэ баярын өдөр хэдий ч Улаанбаатар хотоос 60 орчим км зайтай энэ сумдаа анхаарч, бүтээн байгуулалт хийж, хүн амьдардаг болгомоор байна” гэж байсныг яагаад энэ сэдэвтэй холбож болохгүй гэж. Тэр дундаа, Их Майдар хөшөөт цогцолбор ашиглалтад орсноор 30 гаруй мянган ажлын байр бий болж, бүтээн байгуулалтад нь багадаа 12 мянган хүн ажиллах тооцоо бий. Энэ мэтээр цаашид эко хот, хөшөөт цогцолбор хоёрыг хоёр талаас нь нээх бус харин нэг ашиг сонирхлоос хайх нь зүйтэй болов уу.

Тэр дундаа хөшөөт цогцолборын санхүүжилтийг иргэдийн хандиваас бүрдүүлэхийн зэрэгцээ ашгийн бус үйл ажиллагаа явуулна гэдэг танилцуулга ч бас бий гэдгийг энд тодотгон асуухад хүргэлээ. Хошин шогоос будаа идэхэд эргэлзэхэд хүргэлээ гэдэг байх. Гол нь одоо л энэ асуултад хариулж, Майдар нэртэй болгонтой холбоотой эргэлзээтэй олон сэдвүүдийг хагалж, тайлбар өгөхгүй бол “” гэсэн дүгнэлт хэвлэлийн хуудаснаас тасрахаа байх ч юм билүү хэн мэдлээ... Уг төсөл нь ямар төсөл вэ, Ерөнхийлөгч өө.

Г.Отгонжаргал

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.