Шинэ Зеландын мөсөн арал Австралийн түймрийн улмаас зүсээ хувилгажээ

 

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужийн нутагт ойн түймрийн улмаас онц байдал зарлаж, олон хүн амь эрсдээд байгаа билээ. Энэ нөхцөл байдлын улмаас томоохон хотуудад агаарын чанар муудаад зогсохгүй Шинэ Зеландад түймрийн утаа орж ирсэн байна.

Тэгвэл . Зөвхөн цэнгэг агаар, цалин цагаан цасны өнгө хувилаад зогсохгүй Австралид асч буй ойн түймрээс үүдэж мөсөн арлууд урьд өмнөхөөс 30 хувиар илүү хурдан хайлах эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулсан байна.

Шинэ Зеландын өмнөд арлын оршин суугчид лхагва гарагийн өглөө сэрэхэд хүрээлэн буй орчны өнгө улбар өнгөөр туяарч, нар улаан өнгөтэй харагдаж байжээ. Мягмар гарагийн шөнө Австралийн Викториа, Шинэ Өмнөд Уэльст асч буй түймрийн утаа орж ирсэнтэй холбогдуулан шинэ оны эхний өдөр арлын ихэнх хэсэгт иймэрхүү бүүдгэр өнгө төрх давамгайлсан байна.

 

2200

 

Тус улсад 1970 оноос хойш 3,000 гаруй мөсөн гол бий гэж бүртгэжээ. Тэдгээрийн 1/3 нь хайлсан бөгөөд энэ зууныг дуусахад бүгд хайлж үгүй болно гэсэн тооцоолол байдаг. Харин Австралийн түймэр энэ үйл явцыг улам бүр хурдасгана хэмээн мэргэжилтнүүд сэрэмжлүүлжээ.

. Энэ үеэр албан ёсоор сэрэмжлүүлэг дохио өгөөгүй ч багтраа өвчтэй хүмүүс гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.