Шинэ Зеландын эргийн орчимд Техас мужийн хэмжээтэй далайн ус халжээ

 

Шинэ Зеландын зүүн эргийн Өмнөд Номхон далай орчимд АНУ-ын Техас мужийн нутаг дэвсгэрийн хэмжээтэй далайн ус халсан байгааг хиймэл дагуулын зургаар харуулжээ. Энд далайн усны дундаж температураас өндөр буюу цельсийн +5 хэмийн халуун бүлээн ус байгааг илрүүлсэн байна. Шинэ Зеландын Виктори их сургуулийн хүрээлэн буй орчин, шинжлэх ухааны сургуулийн захирал профессор Жэймс Ренвикийн хэлснээр жилийн өдийд байдаг далайн усны дундаж температураас өндөр байна гэжээ. Тиймээс хиймэл дагуулын хөрс, далайн усны гадаргуугийн зурган дээрээс тод харагдаж байна. Тодруулбал сая км квадрат талбайг эзлэх хэмжээний далай тэнгисийн ус халсан байгаа юм.. Эрдэмтэд үүнийг дэлхийн цаг уурын өөрчлөлт, дулааралтай холбон тайлбарлаж байна.

 

Эх сурвалж: www.cnn.com   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.