Дэлхий сайжирч байгааг харуулсан 19 график
Дэлхий ертөнц юу юугүй сүйрчих гэж байгаа юм шиг л санагддаг. Бид бүхэн сайн мэдээнээс илүүтэйгээр муу түрүүлж хүлээж авдагтай холбоотой байж болох. Доорх 19 графикаас дэлхий яаж "сайжирч" байгааг хараарай.
Эдийн засгийн хувьд
1) Нэн ядуурал буурсан
Мэдээж энэ жагсаалтын хамгийн чухал хэсэг нь энэ. Үүнд Энэтхэг, Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжил маш их нөлөөтэй. 1987 онд дэлхийн хүн амын бараг 35 хувь нь өдрийн 1.9 ам.доллараас бага орлоготой нэн ядуу байсан бол 2013 онд 10-15 ам.доллар болон 11 хувиас бага болтлоо буурчээ.
![]()
2) Өлсгөлөн буурчээ
![]()
Энэ газрын зураг дээрээс Олон Улсын Өлсгөлөнгийн Индексийг харж байна. Улаанаар тэмдэглэсэн нь бол өлсгөлөн өссөн бол /газрын зурагт харагдахгүй байна/ улбар шар 0,0-24,9 хувь хүртэл буурсан, ногоон нь 50-аас илүү хувь буурсан гэж харагдаж байна.
3) Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт буурсан
![]()
Хүүхдийн хөдөлмөр эрхлэлт 2016 оны хувьд ч гэсэн маш өндөр тоо харагдаж байна. Гэхдээ 2000 энэ бол оноос хойш 40 хувь буурсан тоо юм.
4) Хөгжингүй орнуудын иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх хугацаа
![]()
Магадгүй эндээс хэдий чинээ хөдөлмөрлөнө ирээдүйд төдий чинээ чөлөөт цаг гарна гэсэн логик харж болох юм.
Эрүүл мэнд
5) Хүн амын дундаж наслалт өссөн
![]()
Хүн амын дундаж наслалт 2 дахин, бүр түүнээс дээш уртасжээ. 1990 ба 2016 оны хооронд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын хоёул 6 жилээр уртассан. Ядуурал ихтэй Африк, Азийн орнуудын хувьд мөн адил. Африкийн хүн амын дундаж наслалт Европ тивийнхнээс 16,3 жилээр бага байсаар байна. Гэхдээ энэ тоо жил ирэх тусам бага багаар буурч байгаа.
6) Хүүхдийн эндэгдэл буурч байна
![]()
Хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойш хоёроос илүү дахин буурчээ. Африкт 1990 онд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 17 хувь байсан бол 2015 онд 8 хувь болтлоо буурчээ. Дэлхийд хүн амын тоогоор хоёрдугаарт ордог энэтхэг улсын хүүхдийн эндэгдэл 69 хувиар буюу гуравны хоёр дахин, Хятадын хувьд 83 хувь хүртэл буурсан.
7) Эхийн эндэгдэл буурсан
![]()
1990-2015 оны хооронд эхийн эндэгдэл 43 хувь буурчээ. Африкийн хувьд хэрхэн буусныг та хүснэгтээс хараарай.
8) Хүмүүс улам өндөр болж байна
![]()
Бараг хоёр мянганы турш бараг өөрчлөгдөөгүй байсан хүний өндөр Үйлдвэржилтийн Хувьсгалын үед асар хурдацтай өсжээ. Үүнд маш олон төрлийн шалтгаан нэрлэж болох боловч хүнс тэжээл болон амьдрах хэв маяг гол хүчин зүйл болно.
9) Илүү олон хүн хумхаа өвчнөөс сэргийлж чадах болсон
![]()
Хумхаа өвчин одоог хүртэл дэлхийн, ялангуяа халуун орнуудын хамгийн аюултай өвчний нэг байсаар байна. Энэ өвчний тээгч шумуулаас хамгаалах тор хүн бүхэнд хүрэлцээтэй болсоор байгаа юм.
10) Гвинейн өт хорхойг бараг устгаж байна
![]()
Гвинейн өт нь алахгүй ч гэсэн маш их зовуур өгдөг шимэгч хорхойн халдвар юм. Түүний эсрэг ямар ч эм, вакцин байхгүй. 1986 хойш сая сая хүн өвчлөөд байна. Харин орчин үеийн шинжлэх ухааны ачаар энэ шимэгч хорхойг бараг устгаад байна.
11) Тамхи таталт багассан
1948 оноос одоог хүртэлх тамхи таталтын бууралт. Gallup.
1955 онд гэхэд Америкчуудын 45 хувь нь тамхи татдаг байсан гэсэн судалгаа бий. 2014 он гэхэд 21 хувь хүртлээ буурчээ.
Энхтайван ба аюулгүй байдал
12) Урт хугацааны турш хүн амины хэрэг эрс буурсан
![]()
Өнгөрсөн үед бид хэрцгий нийгэмд амьдарч байж ээ. 1200-1300 оны орчим хүн амины хэрэг 100 мянган хүн тутамд 32 байсан бол 1900-аад оны үеэр 1,4 болж буурчээ.
13) Бид цөмийн зэвсгийн нийлүүлэлтийг бууруулсан
![]()
1986 онд 70,300 цөмийн зэвсэг бүртгэгдэж дээд амжилт тогтоож байжээ. Пакистан, Умар Солонгосыг эс тооцвол олон улсын хэмжээнд цөмийн зэвсгийн тоо буурч, Өмнөд Африк, хуучин ЗХУ-д байсан Беларусь, Казахстан, Украин цөмийн зэвсэг хийхээ больсон.
Засгийн газар нийгмийн үйлчилгээ
14) Илүү олон хүмүүс ардчилсан улсад амьдардаг болсон
![]()
1993 он хүртэл ихэнх хүмүүс авторитар улсад амьдарч байсан. 1970, 1980-аад оны үед дэлхийн хүн амын гуравны нэг нь ардчилсан засгийн үед амьдарч байлаа. Хүйтэн дайны үед АНУ нэг тал болох Өмнөд Солонгос, Чили, Грек улсууд ЗХУ болон түүний нөлөөнд байсан улсуудын хүчтэй эсэргүүцэлтэй тулгардаг байсан учир ардчиллыг дэмждэггүй байсан.
Харин Берлиний хана нурж Коммунист дэглэм бараг бүгд задран унаснаар Зүүн Европ тэр чигээрээ ардчилсан системтэй болсон. АНУ Латин Америк дахь цэргийн дэглэмээ алдаж, Африкийн дарангуйлагчдын тоо цөөрсөн.
Хэдийгээр ардчилсан нийгмийг "хямрал" уруу орж байна гэж зарим эдийн засагчид буруутгадаг ч гэсэн ардчилсан орнууд хамгийн их тоондоо хүрээд байна.
15) Олон хүн сургууль явдаг болсон
![]()
Бид одоог хүртэл боловсролын тал дээр асуудалтай байгаа. Гэхдээ хөгжиж буй Хятад, Энэтхэг улсын хувьд суралцах дундаж хугацаа давгүй хурдан өсч байна.
16) Бичиг үсэг тайлагдсан хүмүүсийн тоо өссөн
![]()
Боловсролын түвшин нэмэгдсэн. 1870 он гэхэд 14 ба түүнээс дээш настай африк гаралтай хүмүүсийн 79,9 хувь нь бичиг үсэг тайлагдаагүй байсан бол 1952 он гэхэд 10,2 хувь болтлоо буурч, 1979 онд Боловсролын Статистикийн Үндэсний Төвийн судалгаагаар 1,6 хувь болтлоо буурсан байна.
Технологи
17) Мурын хууль дуусчаагүй байна
![]()
Жил ирэх тусам микропроцесорын транзисторын тоо улам олон болж байгаа. Ерөнхийдөө микросхем буюу чипэнд агуулагдах логик элементийн тоо өөрөөр хэлбэл нягтшил ихэсч байгаа юм. Энэ чиг хандлагыг америкийн эрдэмтэн, Intel компанийг үндэслэгчдийн нэг Гордон Мур (Gordon Moore) ажиглаад дараах дүгнэлтийг хийжээ: чипэнд агуулагдах транзисторын тоо 1,5 - 2 жил тутамд 2 дахин нэмэгдэнэ. Үүнийг Мурын хууль гэдэг.
Нэг ширхэг транзисторын овор хэмжээ багассаны үр дүнд чипний нягтшил ихэсч байгаа нь ойлгомжтой. Хэрэв энэ байдлаар үргэлжлэвэл тодорхой хугацааны дараа технологийн мухардалд орох юм. Учир нь транзисторын овор хэмжээ багассаар байгаад атом, молекулын эрэмбэд хүрнэ гэж бодвол түүний хувьд бидний мэдэх классик механикийн биш харин огт өөр квант механикийн хуулиуд үйлчилж эхлэх юм. Ингэсэн тохиолдолд транзистор яг л эгэл бөөм шиг шинж чанартай болно гэсэн үг ээ. Жишээ нь тодорхойгүй харьцааны зарчим үйлчилж эхэлнэ. Тиймээс уламжлалт технологиор ийм квант транзисторууд бүхий чип үйлдвэрлэх боломжгүй юм.
Үүнээс гарах арга зам нь мэдээж цоо шинэ технологи байж таарна. Тухайлбал нанотехнологийн тусламжтайгаар квант компьютер (quantum computers) гэгчийг бүтээх боломжтой юм. Энэ нь уламжлалт буюу классик электрон компьютер биш байх бөгөөд огт өөр бүтэц, зохион байгуулалт, ажиллах зарчимтай.
18) Интернет хэрэглэгчдийн тоо өссөн
![]()
Хөгжингүй орнуудад энгийн хэрэглээ болж байгаа нь зөв чигтээ явж байна гэж үздэг.
19) Сэргээгдэх эрчим хүч хямдарч байна
![]()
Дэлхийн цаг уурын өөрчлөлт нь бид бүхний толгойн өвчин болж асуудлыг шийдэж чадахгүй байсаар байна. Гэхдээ гэгээлэг мэдээ нь сэргээгдэх эрчим хүчний үнэ буурч газ, шатахуунаас гаргадаг зардлаас бага зардлаар мегават/цаг гаргаж авдаг болж байгаа нь сайшаалтай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.