Ардын жүжигчин Г.Гомбосүрэнгийн нэрэмжит шилдэг дүр бүтээх уралдаан өнөөдөр болно

Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэх үүднээс УДЭТ-ын хамт олон “Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн.

.

Шилдэг дүр бүтээх уралдааныг уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг хөгжүүлэх, бие даан ажиллах, уран бүтээлч ажиллагааг дэмжих, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, уран бүтээлчдийн хувийн үзүүлбэрийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж буй бөгөөд уг уралдаан УДЭТ-ийн их танхимд өнөөдөр болох юм байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.