СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2018-10-19

Д.Ууганбаатар: Хэлмэгдэгчдийн зөвхөн эхнэр, хүүхдэд нөхөн олговор өгнө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль анх 1998 онд батлагдаж байв. Түүнээс хойш хорин жилийн хугацаанд 32 мянга орчим иргэнийг цагаатгаж, дийлэнх хэсэгт нь нөхөх олговор олгосон байдаг. Тэгвэл 2018 оны нэгдүгээр сард тус хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тухайн үед хилс хэргээр цаазлуулсан болон шоронд хоригдож байсан хэлмэгдэгчдэд 40-80 төгрөг олгохоор болсон юм. Ийнхүү хууль энэ оны хоёрдугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд 600 орчим хилс хэргээр хэлмэгдэгч болон түүний ар гэр нөхөх олговор авах өргөдөлөө өгөөд байгаа аж. Нөхөх олговор хэрхэн өгөх талаар манай сонины хаягаар болон утсаар цөөнгүй иргэд асууж, холбогдох албаныхнаас тодруулж өгөхийг хүссэн юм. Энэ хүсэлтийн дагуу бид Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажлын албаны дарга Д.Ууганбаатартай уулзаж, ярилцлаа.

 

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд өөрчлөлт орсон. Яг ямар өөрчлөлт орсон бэ. Нөхөх олговорыг хэзээнээс олгож эхлэх вэ?

Ингээд хуулийн нэмэлт өөрчлөлтөөр цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч дийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдэд нь 80 сая төгрөг, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 сая төгрөг олгохоор болсон

-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс гэдэг байгууллага Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хууль буюу Цагаатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажилладаг юм. Энэ хууль 1998 онд батлагдсанаас хойш нөхөн олговор хуулийн зохицуулалттай болж ирсэн байдаг. . Өнөөдөр хүмүүсийн илүү ихээр сонирхож мэдэх гээд байгаа зүйл бол 2018 оны нэгдүгээр сарын 12ны өдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт. Ямар агуулга бүхий нэмэлт өөрчлөлт орж батлагдсан бэ гэхээр нэгдүгээрт, цагаатгах тухай асуудлаар хуулийн байгууллагад хандсан хэн нэгэн иргэний өргөдөл, гомдлыг хүлээж авах хугацааг 2020 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгасан. Хоёрдугаарт, хэлмэгдэгчдийн халуун ам бүл буюу гал голомтонд нь хамт амьдарч, жаргал зовлонгоо хуваалцдаг эхнэр эсвэл нөхөр, үр хүүхдүүдэд нь төрөөс дэмжлэг үзүүлэх ёстой гэдэг байр суурийг маш олон жил ярьж байсны эцэст биелүүлэхээр шийдсэн.

 

. Гуравдугаарт, тухайн үеийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажилладаг байгууллагуудын нэр, нэршил өөрчлөгдсөн. Үүнийг өнөөдрийн байгаа төрийн байгууллагуудын албан ёсны нэр, томъёололд нь оруулсан. Ийм л гурван гол өөрчлөлт орсон юм. . Энэ мөнгөн дүн өнөөдрийг хүртэл хэвээрээ байсан.

 

Гэхдээ яг хэлмэгдүүлэлтийн хамгийн гашуун зовлонг амссан ар гэрийнхэнд нь илүү анхаарах ёстой гэдэг үүднээс тус хуулийн 13 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан нь энэ. Ийнхүү юм. Өмнө нь манай хуулийн 10 дугаар зүйлд нөхөн олговор нэхэмжлэх эрхтэй хүмүүсийг хуульчилсан байдаг. Нэгдүгээрт, хэлмэгдэгч өөрөө юм уу, нас барсан тохиолдолд эхнэр болон түүний өөрийн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийн нас барснаас нь хойш арван сараас илүүгүй хугацаанд төрсөн хүүхэд, ах, дүү, ач, зээ нь мөнгө нэхэмжилж болно гэж заасан байсан. Тэгвэл юм. 

 

-Яагаад ач, зээд нь нөхөх олговор өгөхгүй гэж. Хэрвээ хилс хэргээр хэлмэгдсэн иргэн өөрөө болон үр хүүхэд нь нас бараад ач, зээ нь үлдсэн бол яах вэ?

 

-. Хэлмэгдүүлэлтийн хамгийн том хор хохиролыг амссан хүмүүс бол эхнэр, нөхөр, үр хүүхэд нь. Монголчууд ах, дүүсэг ард түмэн. Гэхдээ л туурга тусгай. Бие сэтгэлээр мэдрэх мэдрэмж нь ах, дүүд нь арай дунд зэрэг, ач зээд нь шулуухан хэлэхэд байхгүй. Өвөөгөө танихгүй мэдэхгүй нь дийлэнх нь байдаг. Гэхдээ өвөөгөө асарч, тойлоод хорвоогоос явуулсан хүмүүс олон байгааг үгүйсгэхгүй. Ер нь . Хэрвээ ач, зээд нь нөхөх олговор олговол Монгол Улсын эдийн засаг дийлэхгүй. . Насаараа эсэргүүний ар гэр гэж хэлэгдэж явсан нь хань, үр хүүхэд нь шүү дээ.

 

-Нөхөх олговорыг хэзээ олгох вэ?

 

-Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2018 оны нэгдүгээр сарын 12-нд УИХ-аар батлагдаад, ердийн журмаар сарын дараа хэрэгжээд эхэлчихсэн явж байгаа. Гэхдээ. Төсөв хэлэлцэж байгаа энэ үед эдийн засагт аль болох дарамт болохгүй хэлбэрээр шийдье гэдэг үүднээс санал оруулаад байж байна.

 

-Хэчнээн хүнд, хэр хэмжээний нөхөх олговор олгох вэ?

 

-. Энэ саналаа УИХ-д хүргүүлсэн. Одоогоор 600 гаруй хүний бүртгэл байна. Харамсалтай нь, манай явуулсан санал төсөвт тусгагдаагүй байна лээ. Гэхдээ шийдэг дэнэ гэж найдаж байна. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйлд тухайн үед өөрийн амьдарч байсан гэр, орон сууцаа хураалгуулсан хэлмэгдэгчдэд орон сууц олгож байсан.

 

Яг энэ заалтаар орон сууц авсан хүмүүст шинээр гарсан шийдвэр үйлчлэхгүй. . Хэлмэгдүүлэлтэд өртсөн Монгол Улсын иргэний цол, шагналыг нь буцаан олгох, цагаатгах, дурсгалыг нь мөнхжүүлж үлдээх ажлыг хийх ёстой юм.

 

. Хатуухан хэлэхэд халамж, мөнгө авах асуудал гэж ойлгож болохгүй. Зарим хэлмэгдэгчдийн үр хүүхдийнх нь амьдрал хүнд хэцүү байна. Тогтвортой амьжиргаа байгаагүй. Тэдэнд дэм болох нь зүйн хэрэг. Гэхдээ мөн .

 

-Одоогийн байдлаар хилс хэргээр хэлмэгдэгдсэн хэчнээн иргэнийг цагаатгасан бэ?

 

Одоогийн байдлаар 31200 гаруй хүнийг цагаатгачихаад байгаа юм

-. Одоогийн байдлаар 31200 гаруй хүнийг цагаатгачихаад байгаа юм. Бусдыг нь цагаатгаж амжаа гүй. Цагаатгуулах тухай өргөдөл, гомдол гаргах хугацаа нь 2010 онд дуус гавар болсон байсан. Үүнийг нь хуулийн нэмэлт өөрч лөлтөөр 2020 хүртэл сунгасан гэсэн үг. Цагаатгуулах болон нөхөх олговор олгох хугацааг нийтдээ таван удаа сунгасан байдаг. Харам салтай нь энэ үйл ажиллагаа дуусаагүй үргэлжилсээр л байгаа. Энэ хугацааг эцсийн удаа сунгах асуудлыг Үндэсний аюулгүй байд лын зөвлөлөөс чиглэл бол гос ны дагуу сүүлийн удаа сунгаад, дуусгавар бол гох шийдвэр гарсан нь энэ. 

 

-1998 оноос эхлээд цагаатгах ажлыг зохион байгуулж, нөхөн олговор олгох ажлыг 20 жил хийжээ. Энэ хугацаанд хэр хэмжээний нөхөн олговор олгосон байдаг вэ?

-. Цаана нь арав орчим мянган хүний асуудал байгаа биз. Нөхөх олговор нь шүүхээр шийдэгдэж олгогддог. Хуулийн байгууллага хүлээж аваад цагаатгана. Цагаат гах шийдвэр гарснаас хойш гурван жилийн хугацаанд нөхөх олговроо нэхэмжлэх эрх хадгалагдана гэсэн үг. юм. Үүнээс гадна байдаг. Үүнд, . 2018 оны дүнг бид удахгүй нэгтгэж гаргана.

 

-Хуульд өөрчлөлт орсноос хойш цагаатгуулах болон нөхөх олговор авах өргөдөл, гомдол их ирж байгаа юу?

 

-Тийм. Хуулийн байгууллагуудад цагаатгуулах өргөдөл, гомдол нэлээн ирж байгаа. 1937-1956 он хүртэл шүүхийг орлож байсан байгууллага, түүнтэй адилтгах байгууллагын шийдвэрээр цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн хүмүүс байгаа. Тэр хүмүүсийг цагаатгах асуудлаар Улсын дээд шүүхэд өргөдөл гаргана. Хорих ялаар шийтгэгдэж байсан хүмүүсийн асуудлыг Улсын ерөнхий прокурорт, 1950-1990 он хүртэл тухайн үеийн нам, төрийн байгууллагын шийдвэрээр ажил албанаасаа үндэслэлгүйгээр халагдсан, чөлөө лөгдсөн, нутаг заагдаж янз бүрийн хөдөлмөр эрхэлж байсан хүмүүс бий.

 

Энэ асуудлаар өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхэд хандана. . Цагаатгах ажил бол тийм ч амар биш. Маш олон байгууллагын хамтын, цаг хугацаа шаардсан ажил болчихоод байгаа юм. Бүх аймаг руу ажлын хэсэг явж ажиллаж байна. Одоо . Үүнийг бүгдийг цуглуулж, шалгаад .

У.Сарангэрэл

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.