LIVE: Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр Эрдэнэт үйлдвэрт 353 сая долларын шахаа хийсэн үү

- Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаяр Эрдэнэт үйлдвэрт 353 сая долларын шахаа хийсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа билээ. Энэ асуудлаар Засгийн газарт мэдээлэл ирсэн эсэх асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа -

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Тийм мэдээлэл байхгүй. Өмнө нь яасан ийснийг би мэдэхгүй. Өөрсдөөс нь тодруулсан зөв байх. Ер нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ болсноос хойш эдийн засгийн бүх үзүүлэлт нь илүү байгаа. Мэдээж 400 орчим сая доллартай холбоотой асуудлыг төр авсан, шүүх дээр явж байгаа. Энэ асуудалд оролцсон хүмүүс, тэр дундаа Да.Ганболдоос эхлээд олон юм ярьж байгаа. АТГ, ТЕГ, ЦЕГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны хатуу хяналт дор энэ үйлдвэр ажиллаж байгаа. Засгийн газраас өмнөх шиг нэг ч чиглэл өгөхгүй байгаа. 

Тендерт оролцоод сурчихсан хэдэн алиа салбадай байгаа. Очоод тендер авах гээд тэр нь болохгүй гэхээр янз бүрийн юм ярьдаг юм шиг байгаан. Тэр хүмүүс үйлдвэр дээр очоод олон юм ярьсан байна лээ. Болохгүй бол тэр хүмүүсийг АТГ-т өгнө" гэлээ.

Мөн 2019 оны дөрөвдүгээр сарын 05-нд засгийн газар дээр тайланг танилцуулна. 100 жилийн нөөцтэй үйлдвэр шүү дээ. Ямар менежмент хийх вэ, 49 хувийг хэрхэн оновчтой болгох талаар үе үеийн засгийн газар шийдвэрээ гаргаад явах байх. 

-Эрдэнэт үйлдвэр нэг өдрийн дотор 100 гаруй тендер зарласан гэсэн мэдээлэл гарсан?

-Тэрийг би сайн мэдэхгүй. Бид тэр ажил руу огт орохгүй байгаа. Эрдэнэт үйлдвэр юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр өмнө нь явдаг байсан гэрээнүүд шууд явдаг зарчмаараа л явж байгаа гэж байгаа юм. Тэрийг л янз бүрээр тайлбарлаад байгаа байх. 

 80756731 448462179170907 537943983809101824 n

79707434 549369192308517 6498964196695212032 n

80221069 2449799052015183 5515813553774264320 n

123

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.