Москва дахь аюулаас хамгаалах хүчний удирдах байр халдлагад өртжээ

 

Оросын нийслэл Москва хотод төвтэй Холбооны аюулаас хамгаалах хүчний байранд буудалцаан гарч, халдлагад өртсөн тухай мэдээлжээ. Автомат буугаар зэвсэглэсэн этгээд Оросын тагнуулын төв байрны хаалгаар нэвтэрч гал нээн замын хөдөлгөөн зохицуулагч цагдаагийн офицерыг хороож, таван хүнийг шархдуулсан тухай Интерфакс агентлаг дамжуулсан байна.

Аюулгүйн хүчнийхэн халдлага гарсан бүсийг хамгаалалтад авчээ. Ерөнхийлөгч Владимир Путин жил бүр олон нийтэд хандан мэдэгдэл хийдэг уламжлалын дагуу хэвлэлийн хурал хийснээс хойш хэдхэн цагийн дараа буюу орон нутгийн цагаар пүрэв гарагийн орой 18 цагийн үед уг халдлага болсон гэж эх сурвалж мэдээлжээ.

Зэвсэгтэй этгээд Лубянка барилгын доод давхрын хүлээн авах хэсэгт гал нээсэн байна. . Гэмт этгээд халдлага үйлдсэнийхээ дараа хажуугийн барилга руу зугтаж, түүнийг араас нь нэхэж буудаж хөнөөсөн тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

 

 110238078 hi058738688

 

Холбооны аюулгүйн хүчнээс эхэндээ зэвсэгтэй гурван этгээд халдлага үйлдэж, хоёрыг нь буудаж шархдуулж, гурав дахь этгээд зугтаж байгаад амиа алдсан гэж мэдээлж байснаа дахин залруулсан нь энэ юм.

Гэмтэж шархадсан хохирогчдын дунд байгаа цагдаагийн хоёр офицерын биеийн байдал хүнд байна гэж Оросын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. . Мөн халдлага Ерөнхийлөгч Путины дөрвөн цаг үргэлжилсэн илтгэлтэй холбоотой эсэхийг шалгаж байгаа ажээ.

 

 110238781 hi058739419

 

Өнөөдөр буюу баасан гарагт ОХУ-д аюулаас хамгаалах тусгай хүчний ажилтнуудын өдрийг тэмдэглэх байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.