Австрали: Түймэр унтрааж байсан хоёр гал сөнөөгч амиа алджээ

 

Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн нутаг дэвсгэрт асч буй ойн түймрийг унтраахаар ажиллаж байсан сайн дурын хоёр гал сөнөөгч амиа алдаж, гурван гал сөнөөгч хүндээр түлэгдэж эмнэлэгт хүргэгдээд байна. .

Уг ослын улмаас машиныг жолоодож байсан болон урд суудалд хажууд нь сууж байсан иргэн амиа алдсан. Тэдний зорчиж байсан цуваа онц байдал зарлах хүртэл хэмжээнд шатаж байгаа түймрийн голомт руу ойртож байжээ. Хүндээр түлэгдэж шархадсан гурван гал сөнөөгчийг эмнэлэгт хүргэсэн гэжээ. Осол Сидней хотоос баруун урагшаа ердөө 100-аад км-т Бакстон тосгонд гарсан.

Австрали улсад энэ долоо хоногт агаарын температур хэт халж цельсийн 45-48 хэм хүрэхийг анхааруулж байгаа. Цаг агаарын хэт халалт, хуурайшилт, ойн түймэртэй холбогдуулан Засгийн газраас онц байдал зарласан. . Онц байдлын дүрэм журам энэ долоо хоногийн пүрэв гарагаас ирэх пүрэв гараг хүртэл долоо хоногийн хугацаатай хэрэгжинэ.

 

 110231859 d5dfaf04 5d54 4c02 99df b9d45bde052b

 

Өнгөрсөн саруудад түймрийн улмаас амиа алдсан иргэдийн тоо зургаа боллоо. Энэ бямба гарагт Австралийн түүхэн дэх хамгийн хүнд өдөр тохионо хэмээн эрх баригчид анхааруулж байгаа юм.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.