"Чингисийн чулууны бичиг"-ийг "Чингис хаан" музейд хадгална

Харин ерөнхий сайд уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж буй "Чингис хаан" музейд хадгална гэдгээ тухайн үед онцолжээ. 

"Чингисийн чулууны бичиг" нь Монголын уран бичлэгийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн эртний дурсгалын нэг. Монголчууд Хорезмыг байлдан дагуулсан аян дайнаас буцах замдаа Эрчис мөрний эрэгт зусаж Их Монгол улсын ноёдын хуралдай хуралдуулан өргөн дэлгэр хурим найр хийсэн байна. Хуралдайн үеэр Чингис хааны ач хөвүүн Есүнгэ /1190-1270/ мэргэн 335 алд газарт бай харван оножээ. Түүний энэхүү хосгүй мэргэн харвасан алдрыг нь дуурсган хөшөө дурсгал босгосон нь хожмоо “Чингисийн чулууны бичиг” хэмээн алдаршсан билээ.

Чингис хааны нэрийг дээд мөрнөөс, Есүнгэ мэргэний нэрийг арай доороос, бусад үгийг түүний доод түвшингээс эхлэн бичсэн байдаг нь XIII зууны эхэн үед монгол албан бичгийн гол ёс болох мөр тэтгэн бичих зарчим хэдийн хэвшин тогтсон байсныг гэрчилдэг ажээ. 

Харин "Чингисийн чулууны бичиг"-ийг судлаач Г. И. Спасский / 1783-1864 / Монголын эзэнт гүрний үед Есүнгэгийн сууж асан Хархираа хотын тууриас 1818 онд олжээ. Улмаар  Одоо уг гэрэлт хөшөө Санктпетрбург хотын Эрмитаж музейд хадгалагдаж байгаа юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.