LIVE: Таеквондогийн Wuxi 2019 их дуулга тэмцээн 2 дахь өдөр

 

logo (1) 01

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн -67 кг, эрэгтэйчүүдийн -68 кг, -80кг жингийн тулаанууд явагдаж медальтнууд тодорлоо. 

Эрэгтэйчүүдийн -68 кг жинд: 

Алтан медаль: Олимпийн мөнгө, хүрэл, Дэлхийн гурван удаагийн аварга И Дэ Ун /БНСУ/

Мөнгөн медаль: Олимпийн алт, дэлхийн хошой аварга Зао Шуай /БНХАУ/

Хүрэл медаль: Лин Вини /БНХАУ/

Эрэгтэйчүүдийн -80 кг жинд: 

Алтан медаль: 2017 оны дэлхийн аварга, их дуулга тэмцээний хошой аварга Максим Храмтков /ОХУ/

Мөнгөн медаль: Хван Намгоонг /БНСУ/

Хүрэл медаль: Дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Никита Рафалович /Узбекистан/

Эмэгтэйчүүдийн -67 кг жинд: 

Алтан медаль: Залуучуудын дэлхийн аварга Матеа Желик /Хорват/

Мөнгөн медаль: 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Дорис Поле /Хорват/

Хүрэл медаль: Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт Юнфей Гуо /БНХАУ/

Их дуулга тэмцээний эхний өдрийн тулааныг манай сайт шууд дамжуулан үзүүлсэн ба хэрэв та нөхөж үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -49 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн +80 кг жингийн тулаанууд явагдана.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.