127 дугаар сургууль хөлбөмбөг болон сагсанбөмбөгийн талбайтай боллоо

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 127 дугаар сургууль хөлбөмбөг болон сагсанбөмбөгийн талбайтай болжээ.

Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачлагаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн гадна талбайд Хөлбөмбөг, Сагсанбөмбөгийн талбайн тохижилтын ажил хийгдсэн байна.

79852680 3380370508672234 7911508112043933696 n (1)
127 дугаар сургууль нь хөлбөмбөг, сагсанбөмбөгийн талбайтай болсноор тус сургуульд суралцдаг 1065 сурагч төдийгүй 21-р хороонд амьдардаг сургуулийн насны 2234 хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл, боломжоор хангагджээ.

79665045 3380370622005556 7510914266078117888 o (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.