СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-12-18

Н.Энхбаяр: Намайг насаар минь яллаж болохгүй

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг зүйл, заалт нэг бүрээр нь УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байна. Сонгуулийн тухай хуульд оруулсан оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд “Авлигын хэргээр өмнө нь ял шийтгэл эдэлж байсан хүнийг нэр дэвшүүлэхгүй” гэх заалт байсан нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эгдүүцэл дургүйг ихээхэн хүргэсэн юм.

Тэрбээр “УИХ-ын гишүүн О.Баасанхүү албан тушаалын болон авлигын асуудлаар ял шийтгэл эдэлсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх саналыг удаа дараа гаргасаар дэмжүүлсэн байна.  Тухайн хүн авлигын хэрэгт холбогдсон байсан ч, хэлмэгдсэн байсан ч хүний сонгох, сонгогдох эрхийг ингэж зөрчиж болохгүй.  Энэ бол зөвхөн Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь намайг яллаж болохгүй” хэмээн УИХ-ын даргад гомдол гаргасан байна.  

Бид УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй холбогдож “Авлигын хэргээр ял эдэлсэн хүн сонгуульд нэр дэвшиж сонгогдох нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ? МАХН-ын дарга Н.Энхбаярын яриад байгаа тэрхүү зүйл заалтыг та зүтгүүлсээр байгаад төсөлд оруулсан уу” хэмээн асуухад “Би яг одоо чуулганд сууж байгаа учраас хариулт өгч чадахгүй нь. Гэхдээ Н.Энхбаяр гэдэг хүн намайг муулаад явж байгаа бол сайн л байна” гэх хариултыг өглөө.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар уг заалтыг хэлэлцэх явцад өөрчилсөөр байгаад “Сонгуульд нэр дэвшигч нь ЦЕГ-ын мэдээллийн сан хариуцсан нэгжийн лавлагааны мэдээллээр өмнө нь эрүүгийн хариуцлагаар ял шийтгэл эдэлж байгаагүй” гэх лавлагааг авсан байх ёстой болгон өөрчилж санал хураахад 59.6 хувийн саналаар дэмжлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.