“Хү” хамтлагийн “Чонон сүлд” дууны шинэчилсэн хувилбарыг тав хоногийн дотор 1 сая хүн үзжээ
Дэлхий дахинд дуулиан тариад байгаа “Хү” хамтлагийнхан эх орондоо ирэхтэйгээ зэрэгцэн алдарт “Чонон сүлд” дуугаа англи, монгол хоёр хэлээр дуулсан шинэчилсэн хувилбараа youtube сүлжээнд байрлуулсан. “Чонон сүлд” дууны шинэчилсэн хувилбарыг тав хоногийг дотор нэг сая хүн үзэж, 4300 сэтгэгдэл үлдээж, 85 мянган хүн like дарсан амжилтыг гаргаад байна.
Хөгжлийнхөө оргилд тулж, эргээд уналтад ороод байсан РОК урсгалд шинэ өнгө төрх нэмж, дэлхийн анхаарлын төвд эргэн авчирсан хэмээх магтаалыг хөгжмийн мэргэжилтнүүдээс хүртээд байгаа тус хамтлагийнхан саяхан эх орондоо ирсэн бөгөөд он гаргаад буцах юм байна.
Манай телевизийн “Хү” хамтлагийнхнаас ярилцлага авах хүсэлтээ тус хамтлагийн продюсер Б.Дашдондогт тавьсан боловч “Манай хамтлагийнханд амралт маш их хэрэгтэй байгаа. Бид нэг хэсэгтээ ямарч хэвлэл мэдээллийн байгууллагад ярилцлага өгөхгүй” гэсэн хариуг өгсөн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.