Австрали улсад цельсийн 45-48 хэм хүрч хална

 

Австрали улсад хамгийн халуун өдөртөө агаарын температур дунджаар цельсийн 40,9 хэм хүрч халж байсан удаатай. 2013 оны нэгдүгээр сарын долоонд агаарын температур цельсийн 40,3 хэмд хүрсэн нь хамгийн халуун өдөрт тооцогдож байжээ.

Харин энэ долоо хоногийн баасан гарагт агаарын температур .

Цаг агаар хэт халснаас ган гачиг, ойн түймэр хэдэн зуугаараа асч байгаад тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон багагүй зэмлэл шүүмжлэлтэй тулгарч байгаа юм. Австрали улсын зүүн нутгаар энэ долоо хоногт цаг агаарын халуун урсгал дайрч өнгөрнө гэжээ.

Энэ долоо хоногийн эхэнд баруун Австралийн Перт хотод агаарын температур цельсийн 40 хэмээс дээш гарсан байна. Австрали улсын хамгийн халуун 10 жилийн ес нь 2005 оноос хойш бүртгэгджээ. .

 

 110196608 mediaitem110196605

 

Мөн энэ бямба гарагт Шинэ Өмнөд Уэльсийн нутагт өндөр хэмтэй халах ба түймрийн утаа Сидней хотыг дахин хучна гэж таамаглаж байна. Тус мужид зуу гаруй гал асч байгаа бөгөөд ойн түймэр 400,000 га талбайг хамарчээ.

 

Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.