Киргиз эрчүүдийн малгайг дэлхийн өв соёлын санд бүртгэжээ

 

НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны агентлаг Юнескогийн дэлхийн өв соёлын санд Киргиз үндэсний эрчүүдийн өмсдөг малгайг бүртгэж авсан байна. Ингэснээр Киргиз улсыг сонирхох, зорих аялагч жуулчдын тоо нэмэгдэнэ хэмээн Засгийн газраас нь мэдэгджээ.

Тус улсын эрчүүдийн өмсдөг уламжлалт этгээд малгайг калпак гэж нэрлэдэг байна. Киргизийн Аялал жуулчлалын яамны сайд Максат Улу Дамирын хэлснээр калпак малгай Юнеско-д бүртгэлтэй болсноор уулархаг байгальтай, сонирхолтой улс үндэстэнтэй танилцах боломж жуулчдад нээгдэж байна гэжээ.

Калпак малгай нь хонхны хэлбэртэй бөгөөд, хар цагаан оруулгатай, дөрвөн талтай, ирмэгийг нь дээш эргүүлсэн байдаг. Малгайн хэлбэр Киргизийн цаст өндөр уулсыг илтгэдэг ба тус улсад жил бүр зөвхөн уг малгайг өмсөх өдрийг үндэстэн даяар тэмдэглэн өнгөрөөдөг ажээ. Бишкек хот дахь .

Одоогоос хоёр жил гаруйн өмнө калпак малгайг нохойд өмсгөсөн байсан нь олныг талцуулж, маргаан дагуулж байжээ.

 

Old Men World Nomad Games

 

Юнеско жил бүр зохион байгуулдаг уулзалтаараа энэ удаад соёлын 40 эд өлгийн зүйлийг биет бус өв соёлын санд нэмж бүртгэжээ. Дэлхийн биет бус өв соёлын санд ирээдүйд устаж болзошгүй төдийгүй дараа дараагийн үр удамдаа зориулан хадгалж хамгаалж, уламжлахын тулд таниулж мэдүүлэх ёстой гэж үзсэн дуу, түүх зэргийг багтаадаг юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.