Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд хэвтэн эмчлүүлэх боломжтой болжээ

 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн  засах хөгжлийн төв нь өнгөрсөн тавдугаар сард нээгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл өдрийн ба амбулаторийн тусламж үйлчилгээнд 754 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулаад байна.

Нэг хүүхдийн эмчилгээ дунджаар 20 хоног үргэлжилж, 2-4 кабинетийн үйлчилгээ авсныг тооцвол давхардсан тоогоор 2500 гаруй хүүхдэд сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлсэн аж.

Тэгвэл тус төв нь . Эхний ээлжид хэвтэн эмчлүүлэх 2, өдрийн эмчилгээний 1 тасгийг нээж, Улаанбаатар хот, Дорнод, Архангай, Өмнөговь, Орхон, Булган, Сэлэнгэ зэрэг хөдөө орон нутгийн 26 хүүхдийг хүлээж аваад байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд эцэг, эхийн хамтаар 14-21 хоногоор хэвтэн эмчлүүлэх боломжтой.

Эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээг нарийн багажийн шинжилгээ, оношилгоо, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл засал, физик ба эмийн эмчилгээг боловсрол, нийгмийн сэргээн засах эмчилгээтэй хослуулан хүргэдэг ажээ.

79486686 585827412193771 1622272962323283968 o

Мөн .

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.