2018 оны тэтгэвэр, тэтгэмжээ аваагүй иргэдийн мөнгийг олгож эхэлжээ
Нийслэлийн төсвөөс санхүүжигдэх 2018 оны “Нийгмийн халамжийн тэтгэмж, хөнгөлөлт тусламж”-ийн мөнгөө аваагүй иргэд энэ сарын 20-ны өдрөөс өмнө "Хаан" болон "Төрийн банк"-ны салбараас очиж авахыг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас анхааруулав.
Үүнд: Нийгмийн халамжийн тэтгэвэр, Жирэмсэн эхийн болон Нөхцөлт мөнгөн тэтгэмж, Асаргааны тэтгэмж, Ахмад настны болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт, тусламж багтаж байгаа юм.
Иргэдэд анхааруулан хэлэхэд нийгмийн халамжийн сангийн санхүүжилт улсын төсвөөс олгогдох болсонтой холбоотойгоор дээрх тэтгэвэр, тэтгэмж 2020 онд орон нутгийн төсвөөс нөхөн олгохгүйг анхааруулсан байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.