СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Жолооны ард гар утас ашигласан 3,300 жолоочийг илрүүлжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Австрали улсын Шинэ Өмнөд Уэльс мужид жолооны ард гар утас ашиглаж буй жолоочийг илрүүлж, зургийг нь авах болон бичлэг хийх хяналтын камеруудыг дэлхийд анх удаа байршуулж, ашиглаж эхэлсэн тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл Шинэ Өмнөд Уэльсийн замын цагдаагийн албанаас  илрүүлэгч камер ердөө долоо хоногийн дотор 3,300 гаруй жолоочийг жолооны ард сууж байхдаа гар утас ашигласан болохыг илрүүлсэн тухай мэдээлжээ. Тодруулбал .

Зам тээврийн сайд Эндрю Констанс тэдгээр камерт өртсөн жолооч нар эхний ээлжинд анхааруулах захидал авах ба дараагийн удаа 344 ам.долларын төлбөрт унана гэдгийг анхааруулжээ. Харин сургуулийн орчин тойронд жолооны ард гар утсаа оролдсон тохиолдолд арай өндөр буюу 457 ам.долларын торгууль төлнө.

Хэрэв Тиймээс энэ бол аюултай төдийгүй ухаангүй, заавал зогсох шаардлагатай үйлдэл мөн гэжээ. Шинэ Өмнөд Уэльс мужийн захиргаа жолооны ард гар утсаар оролдож буй жолоочийг илрүүлдэг камер суулгахад 88 сая ам.доллар зарцуулсан байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.