ВИДЕО: 8.5 тэрбум төгрөгийн шагналын сантай Дартсын ДАШТ

 

1200px Darts in a dartboard 01

Энэ сарын 13-ны өдөр эхэлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлэн явагдана. Нийт 96 тамирчин өрсөлдөж буй энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёрдугаар тойргоос дэлхийн чансааг тэргүүлж буй шилдэг 32 тамирчин тоглож эхэллээ. Энд мэдээж өнөө цагийн дартсын спортын дэлхийн чансааг тэргүүлж буй гурван удаагийн дэлхийн аварга Майкл Ван Гервен оролцож буй нь мэдээж хэрэг. Тэрээр энэ жил Мастерс, Премьер лиг, Дэлхийн гран при, Аваргуудын лиг, Players Championship Finals зэрэг тэмцээнүүдэд түрүүлээд байгаа юм. 

Шагналын сангийн хувьд өмнөх жилийнхтэй адил буюу нийт 2.5 сая фунт буюу монгол мөнгөөр 8.5 тэрбум орчим төгрөг байна.  

Дартсын спорт сонирхогчдодоо дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн төгс шидэлтүүдийн түүвэр бичлэгийг толилуулж байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.