Шинэ Зеланд даяар дуугаа хурааж эмгэнэл илэрхийллээ

 

Шинэ Зеландын Цагаан арлын галт уул дэлбэрч 16 хүн амиа алдаж, хоёр хүн одоог хүртэл сураггүй хэвээр байгаа юм. Галт уул оргилсноос хойш долоо хоногийн дараа улс орон даяар минутын хугацаанд дуугаа хурааж эмгэнэл илэрхийлжээ.

Цагаан арал дээр өнгөрсөн даваа гарагт өдөр 14 цаг 11 минутад гал уул оргилсон дохио ирсэн тул өнөөдрийг яг энэ цагт дуугаа хурааж хохирогчдод хүндэтгэл үзүүлэн, эмгэнэл илэрхийлсэн байна.

Дэлбэрэлтийн улмаас 20 орчим хүн түлэгдэж, хүнд байдалтай шархдан эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Сураггүй хэвээр үлдсэн хоёр хүн арлын орчимд усан доор цогцос нь байж магадгүй гэж таамаглажээ.

Ням гарагт аврагч, эрэл хайгуулын багийнхан Цагаан арал буюу маоричуудын Вакаари хэмээн нэрлэдэг арал руу буцаж усан доогуур хайлт хийсэн боловч хоёр хүний цогцсыг олоогүй байна. Цаг агаарын байдлаас шалтгаалж өнөөдөр болтол хайгуулыг түр зогсоожээ.

 

cassra2 1576056334

 

. Түүний удирддаг Засгийн газрын танхимд ч мөн эрх баригчид дуугаа хураажээ.

 

?m=02&d=20191216&t=2&i=1464661010&r=LYNXMPEFBF03E&w=1280

 

Шинжээчид, мөрдөгчид одоогоор олдсон 16 хүний цогцсыг таниулж эхэлсэн бөгөөд эхний цогцос Австралийн 21 настай иргэн Кристал Ийв Бровитт болохыг  мэдэгджээ. Бусад хүмүүсийн мэдээллийг хурууны хээ, хувцас хунар, тэдний биедээ авч явсан эд зүйлс зэргээс цуглуулж байна.

 

 110156591 74510e42 4f41 4678 aaf9 792dfa696847

758d5b7326fcdc3392cabffcf4e72b4a?width=1024

 

Цагаан арал дээр галт уул дэлбэрэх үед 47 хүн аялж байсны 24 нь Австрали, ес нь Америк, таван Шинэ Зеланд, дөрвөн Герман, Хятадын хоёр, Их Британийн хоёр, Малайзын нэг иргэн байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.