Хонконгийн дэлгүүрүүдэд жагсаал үргэлжлэв

 

 Хонконгийн жагсаал хэсэг хугацаанд намжмал байдалтай байсан ч өчигдөр ням гарагт худалдааны төвүүдэд хар хувцастай ардчиллыг дэмжигч жагсагчид дахин үймээн самуун гаргасан байна. Цагдаа нар жагсагчдыг тараахын тулд халуун чинжүү цацаж, баривчилгаа явуулжээ.

Жагсагчид хэд хэдэн байрлалд эмх замбараагүй байдал үүсгэсэн ба флашмоб жагсаал хийсэн байна.

Maxim’s сүлжээ зоогийн газруудад багтай тэмцэгчид үймсэн байна. Уг сүлжээ зоогийн газрын компанийн эзний охин нь Хонконгийн ардчиллыг дэмжигч жагсагчдыг хурцаар шүүмжилсэнд тэмцэгчид эсэргүүцэл үзүүлжээ.

Өнгөрсөн зунаас хойш зургаан сарын турш үргэлжилсэн жагсаал гурван долоо хоногийн турш намжсан ч дахин эсэргүүцэл, мөргөлдөөн, үймээн самуун гарсныг гадны эх сурвалжууд онцолж байна. .

Гэвч Хонконгийн удирдагч Кэрри Лам, Бээжингээс жагсагчдын шаардлагыг хүлээж авах, биелүүлэх ямар нэг үйлдэл хийхгүй байгаад олон нийт бухимдсан хэвээр байгаа юм. Өнөөдөр Лам Бээжинг зорьж Хятадын дарга Си Зиньпинтэй уулзана.

Ардчиллыг дэмжигчдээс гадна Хонконгт цагдаагийн хүчний үйл ажиллагааг дэмжсэн жагсаал болж 1,000 орчим иргэн Хятадын төрийн далбааг барин нэгдсэн байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.