Энэ сарын 19, 20-нд нийслэлд автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөн хийхгүй
Авто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд энэ сарын 19, 20-нд ажиллахгүй гэж мэдээллээ. Тодруулбал, Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн мэргэжилтнүүд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар батлагдсан хөтөлбөрийн дагуу бүртгэгч нарт зориулсан сургалтад хамрагдах учир тухайн өдрүүдэд ажиллахгүй аж.
Авто тээврийн үндэсний төвийн нийслэл дэх салбарууд:
| Салбар нэгжийн нэр | Байршил | Бүртгэлийн төрөл | Цагийн хуваарь | |
|---|---|---|---|---|
| 1 | Сүхбаатар дүүрэг | АСА цирк Б корпус 2 давхарт | Шилжилт хөдөлгөөн | Даваа-Баасан 08:30-17:30 |
| 2 | Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо | Хераэкупмент групп-ийн баруун хойно/СХД техникийн хяналтийн үзлэгийн төв/ | Шилжилт хөдөлгөөн | Даваа-Баасан 08:30-17:30 |
| 3 | Баянзүрх дүүргийн 8-р хороо | Таван ган трейд ххк-ийн байр | Шилжилт хөдөлгөөн, импорт | Даваа-Баасан 08:30-17:30 |
| 4 | Баянзүрх дүүргийн 17-р хороо | Да хүрээ трейд ххк-ийн байр | Шилжилт хөдөлгөөн, импорт | Лхагва-Ням 08:30-17:30 |
| 5 | Чингэлтэй дүүргийн 6-р хороо | Нисдэг машин автоүйлчилгээний төв | Шилжилт хөдөлгөөн | Даваа-Баасан 08:30-17:30 |
| 6 | Сонгинохайрхан дүүргийн 20-р хороо | Авто худалдааны цогцолбор НӨҮГ-ын байр | Шилжилт хөдөлгөөн, импорт | Мягмар-Бямба 08:30-17:30 |
| 7 | Баянгол дүүргийн 3-р хороо | Дунд гол "Уран ган" компанийн байр | Шилжилт хөдөлгөөн, импорт | Даваа-Баасан 08:30-17:30 |
| 8 | Баянгол дүүргийн | Хөсөг трейд хк-ийн байр | Шилжилт хөдөлгөөн | Даваа-Баасан 08:30-17:30 |

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.