AKIpress LIVETV.MN-ийг Монголын шилдэг 10 мэдээллийн агентлагийн нэгээр нэрлэжээ

 

Бүгд Найрамдах Киргиз улсын анхны бие даасан хэвлэл AKIpress мэдээллийн агентлаг нь 2000 оноос хойш тогтвортойгоор үйл ажиллагаа явуулсан билээ. Тус агентлаг Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо 600 гарсан гэдгийг мэдээлсэн байна. Үүнд телевизийн сувгууд, мэдээллийн агентлагууд, сэтгүүлүүд, подкастууд, сонингуудыг багтаажээ.

Түүнчлэн ойрын жилүүдэд манай улсад масс медиа буюу олон нийтийн мэдээллийн хэрэгслийн чиг хандлага дижитал хувилбарт шилжих нь нэмэгдэж байна гэсэн дүгнэлтийг танилцуулсан байна. Жишээ нь .

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн шилдэг 10 агентлагт үйл ажиллагаагаа эхлүүлээд жил гаруйн хугацаа өнгөрсөн хэдий ч цоо шинэ гурвалсан үйлчилгээ, платформыг нэвтрүүлж буй Livetv.mn цахим телевиз багтсаныг дурджээ. Үүн дээр Ikon.mn, Gogo.mn, Caak.mn, News.mn, Eguur.mn, Updown.mn, Zindaa.mn, Ubinfo.mn, Unuudur.mn сайтууд Livetv.mn-ийн хамт Монголын шилдэг 10 мэдээллийн агентлагийн жагсаалтад багтсаныг Amazon Alexa-аас эх аван нийтэлсэн байна.

 

dxHPIcy8rLCcWTD2Cyix1

 

Эх сурвалж: www.akipress.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.