Өмнөд Солонгосчууд аварга, бүдүүлэг оцон шувууг онцолжээ

 

Өмнөд Солонгост Пороро гэдэг оцон шувуу хамгийн алдартай нь байсан ч Пенсү гэх оцон шувуу түүнээс ч илүү хайр хүндлэл хүлээж, нэр алдартай болжээ. .

Нарны шил зүүсэн аварга оцон шувуу 10 настай хүүхэд шиг биш, дундаж насны эрэгтэйн хоолойгоор ярьдаг байна. Пенсүд хамгийн дуртай байгаа хүмүүс нь 30 насны дундаж үеийнхэн байгаа ажээ. 2,1 метр өндөр бүдүүлэг оцон шувуу БНСУ-ын оны онцлох хүнээр шалгарчээ. Олон хүн энэ жил к-рор хамтлаг BTS-ыг оны шилдгээр шалгарах байх гэсэн найдлага тавьж байсан юм.

Бяцхан оцон шувуу Поророг бүтээж таниулсан БНСУ-ын Education Broadcasting System (EBS)-ийн бүтээл бөгөөд Поророг дуурайлган, түүнтэй ижил олонд танигдах оцон шувууг мөн бүтээжээ. .

 

 110114910 gettyimages 103091959

 

Пенсүг 10 настай, эр эм нь мэдэгдэхгүй байхаар бүтээсэн нь гэр бүлийн 10 настай хүүхдээс авахуулаад гэр бүлийн бүх гишүүдэд хүрэхүйц, тэдний анхаарлыг татахуйц байна гэж тооцжээ. Түүнийг эгдүүтэй, дур булаам, шударга зан байдалтайгаар харуулахыг зорьсон нь амжилт олсон байна. Хэт шударга байдлаасаа болж бүдүүлэг гэгдээд буй оцон шувууны YouTube сувгийг л гэхэд 1,2 хүн дагажээ.

 

 110112424 69710754 161925558288469 8334116781389881351 n

 

Түүнчлэн телевизийн хөтөлбөр, шоунуудад уригдаж, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Кюн Ватай ч уулзсан байна.

 

 110114906 70660065 131558661484919 2121264456660461223 n

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.