43 настай эрэгтэй ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгч байгаад баригджээ

 

Бразил улсад 43 настай эрэгтэй 60 настай ээжийнхээ өмнөөс жолооны шалгалт өгөх гэж байгаад баригджээ. Түүнийг цагдаагийн газарт саатуулсан тухай мэдээлсэн байна.

Ээж Мариа нь өмнө нь гурван ч удаа жолооны үнэмлэх авахаар шалгалт өгсөн ч тэнцээгүй байна. Тиймээс .

Тэр эмэгтэй хүний цэцэгтэй цамц өмсөж, хумс нүүрээ будаж, хиймэл үс зүүж гоёл чимэглэл үнэт эдлэлээр гангарсан байна. Гэвч удалгүй сэжиг бүхий үйлдлүүд гарч жолооны сургууль цагдаа дууджээ. Хэрэв бичиг баримтын холбогдолтой зарим нэг алдаа гараагүй байсан бол тэр бараг л эмэгтэй хүн шиг харагдаж байсан гэж холбогдох хүмүүс ярьсан байна.

Скиавегийн мэдээлснээр ээж нь түүнийг өмнөөс нь шалгалт өгөхөөр ирсэн гэдгийг огт мэдээгүй гэжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.