Чилийн сураггүй болсон онгоцны сэг олджээ

 

Антарктик тивийг 38 зорчигчийн хамт чиглэсэн ч замдаа сураггүй алга болсон Чилийн онгоцыг сүйрсэн байж магадгүй хэмээн мэдээлж байсан бол уг онгоцны сэг зэм олдсон тухай эх сурвалжууд дамжуулжээ. . Үүнийг Геркулес онгоц сүйрэх үед үлдсэн сэг мөн гэж үзжээ.

Онгоц Чилийн өмнөд нутгийн Пунта Аренас хотоос Антарктик дахь Ерөнхийлөгч Эдуардо Фрэй Монтальвагийн баазыг чиглэсэн байсан юм. Хайгуулчдын олсон сэг онгоцны шатахуун хадгалах савны дотор талын хэсгийнх байх боломжтой ажээ. Тус улсын нисэх хүчин үргэлжлүүлэн шалгах юм байна.

Чилийн онгоц хөөрөөд удалгүй холбоо тасарсан ба хайгуулын ажилд агаарын болон тэнгисийн техник хэрэгслүүд өргөн хүрээтэйгээр хамрагдсан. .

 

 110089662 0931b48d 8ad4 4212 b8fb 842856bb0083

 

Сураггүй болсон онгоцон дотор Чилийн армийн гурван цэрэг, нэг инженер, нэг барилгачин, нэг оюутан байсан бөгөөд үлдсэн 15 зорчигч нь нисэх хүчний алба хаагчид байжээ. Бусад нь онгоцны нислэгийн багийн гишүүд байсан юм.

 

 110092567 f596def7 daa7 4a32 871c 77c5fae853a2

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.