Их Британичууд 5 жилд 3 дахиа саналаа өгөх гэж байна

 

Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улс даяар өнөөдөр буюу пүрэв гарагт бүх нийтийн сонгуулийн санал хураалт явагдах гэж байна. Англи, Уэльс, Шотланд, Умард Ирланд даяар 650 тойрогт санал хураах байрууд өглөөний 07 цагт үүд хаалгаа нээж, 22:00 цагт хаалгаа барина.

Их Британичууд сүүлийн таван жилийн хугацаанд гурав дахиа дундын сонгуульд оролцож саналаа өгөх гэж байгаа юм. Мөн .

Уг нь бол 4-5 жилийн хугацаанд нэг удаа Парламентын 650 гишүүнийг сонгох уламжлалтай ч Европын холбооноос гарах Брексит-ийг батлах эсэх дээр санал зөрөлдсөөр 10 дугаар сард дахин сонгууль явуулахаар зөвшилцсөн юм. .

Консерватив намын дарга, Ерөнхий сайд Борис Жонсон болон сөрөг хүчний Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин нарын хооронд өрсөлдөөн ширүүн явагдаж, нэг их саналын зөрүү гарахгүй хэмээн урьдчилсан санал хураалтаар таамагласан байна. Намын удирдагчид сонгуулийн өмнөх кампанит ажлаа хаажээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.