Гринландын мөс долоо дахин хурдан хайлж байна

 

Гринландын мөсөн давхарга 1990-ээд оны үетэй харьцуулахад долоо дахин хурдан гэсч хайлж байгааг мэдээлжээ. Энэ нь урьд өмнө судлаачдын тооцоолж байснаас хэд дахин хурдан Гринланд хайлж, олон зуун сая хүнийг живүүлж болзошгүй цаг уурын өөрчлөлт хаяанд ирснийг баталж байна.

Шинжлэх ухааны мэдээлэл судалгааны Intergovernmental Panel байгууллагын мэдээллээр гэжээ. Ингэснээр жил бүр 400 сая хүн үерт өртөх аюул нүүрлэж байна.

Далайн түвшин хурдацтайгаар нэмэгдсэнээр хар салхи, шуурга эргийн бүс нутгийг дайран өнгөрөх эрсдэл ч нэмэгдэх ажээ. Гринланд 1992 оноос хойш 3,8 их наяд тн мөсөө хайлуулсан байна. Арлын алдсан мөсний хэмжээ 1990-ээд онд 33 тэрбум тн байсан бол өнгөрсөн 10 жилд 254 тэрбум тн болж нэмэгджээ.

Далайд шингэсэн мөсний тэн хагас орчим нь газрын гадаргуу дээрх агаарын температураас шалтгаалж хайлсан байна.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.