Нью Жерсигийн буудалцаан террорист халдлага биш гэж үзжээ

 

АНУ-ын Нью Жерси мужийн Жерси хотод орон нутгийн цагаар мягмар гарагт цагдаа нар болон сэжигтнүүдийн хооронд буудалцаан болж, нийт зургаан хүн газар дээрээ амиа алдсан байна. Эдгээр зургаан хүний нэг нь цагдаагийн ажилтан, хоёр нь гал нээсэн сэжигтнүүд, үлдсэн нь гэмгүй номхон иргэд байсан гэж олон улсын агентлагууд дамжуулжээ.

Буудалцаан мөргөлдөөний шалтгаан тодорхойгүй ч терроризмын шинж чанаргүй гэж цагдаа нар урьдчилан дүгнэж байна. . Тэр муу залуусын үйлдлийг зогсоох гэж байгаад амиа алдсан гэж цагдаагийн албан тушаалтнууд мэдэгдэж байна.

 

 110085936 hi058564675

 

Жерси хотын оршуулгын газарт эхэлсэн буудалцаан хотын төвийн өөртөө үйлчлэх дэлгүүрт үргэлжилжээ. Ойролцоогоор цаг орчим галт зэвсгийн дуу гарсан байна. .

 

 110085034 hi058565465

 

Өөртөө үйлчлэх дэлгүүрт байсан хүмүүсээс амьд гарсан боловч гэмтэж шархадсан иргэнийг эмнэлэгт хүргэжээ. Мөн сэжигтнүүдийн оршуулгын газраас авч зугтсан ачааны машиныг шалгаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.