Улс төрчийн зүй бус үйлдлийг илчилсэн сэтгүүлчийг эрэн сурвалжилж эхэллээ

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрэн сурвалжлагдаж байгаа төлбөр төлөгчдийн жагсаалтаа өнөөдөр шинэчлэн гаргасны дунд сэтгүүлч Д.Майцэцэгийн нэр явж байгаа нь анхаарал татав.

"News channel" телевизийн сэтгүүлч Д.Майцэцэг УИХ-ын гишүүн М нь бусад руу ёс бус зургаа илгээн дарамталсан үйлдлийг олон нийтэд ил болгосныхоо төлөө шүүхээс буруутгагдаад байгаа юм.

Өнөөдөр хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна. Яг энэ өдрөөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжилж байгаа хүмүүсийн жагсаалтынхаа дунд шударга үнэний дуу хоолой болсон сэтгүүлчийг нэр ус, зураг хөрөгтэй нь олон нийтэд зарлаж буй үйлдэл нь “Хүний эрх, чөлөөт хэвлэл гэж байхгүй болсон шүү” гэдэг дохио сануулга шиг харагдаж байна.

Монгол Улсын ХЭҮК-оос “Эрхийнхээ төлөө тэмцье” хашхирч байх мөртлөө хүний эрхийн төлөө цогтой тэмцээд буруутан болж буй хүмүүсийг өмгөөлсөн, хамгаалсан нэг үг, үйлдлийг хийхгүй байгаа нь харамсалтай.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.